Ямар улирал сайхан бэ?
Хүмүүс энэ асуултад янз бүрээр л хариулах байх.
Зарим нь зун цаг сайхаан. Яг л хүний залуу нас шиг, тэнүүн дэлгэр, жаргатай гэнэ.
Эрч хүч оргилсон ид дундын нас шиг, хийж бүтээхийн онгод дуудан үртэй бүхэн боловсорч өгөөжөө өгч байдаг "Намар цаг" сайхан гэж хэлэх хүн ч олон байхаа.
Хийдгээ хийчээд бодолд дарагдан суух өтгөс буурлууд шиг өнтэй сайхан өвөл. Амьдралын хатуу ширүүнийг ч туулж өнгөрүүлсэн дурсамж шиг хацар чимчигнүүлсэн жаврыг ч хаяадаа үгүйлдэг шүү.
Нялх багийн зангаа орхиж өсөх насандаа орж буй залуу бүсгүй шиг хавар дахин ирнэ. Туулах урт амьдралын адал бартааг давж хvсэл мереедлее биелvvлэх итгэл, эрч хvч чухам л хаврын улирал шиг.
Бөмбөрцөг бөөрөнхий дэхийд ховорхон тохиосон 4 улирал, үдшийн бүрий, үүрийн гэгээтэй сайхан эх орны минь улирал бүхэн сайхаан.